ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ ЗАЛУУС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

Энэтхэг орны хоолны соёл
11 сар 19, 2018

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ ЗАЛУУС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

Дэлхийн тогооч нарын Холбооноос зохион байгуулж байгаа “Нинбо Олон Улсын Залуу Тогоочдын ур чадварын тэмцээн” 2018 оны 10-р сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 8 төрөлд 16 орны 118 залуу тогооч өрсөлдсөнөөс Монгол улсыг төлөөлж 10 залуу тогооч нар амжилттай оролцлоо. Монголын залуу тогооч нар 4 төрөлд өрсөлдөж, 3 төрлөөс 1 мөнгөн медаль, 13 хүрэл медаль хүртлээ.

Дашрамд дуулгахад Мастер тогооч Р.Батбаатар тус тэмцээний шүүгч нарын багт ажиллажээ. Нинбо-2018 залуу тогооч нарын олон улсын ур чадварын тэмцээний үйл ажиллагааг улсаа төлөөлөн зохион байгуулахад оролцсон Монголын Тогооч нарын холбоо, Монголын Мастер тогооч нарын холбоонд талархал илэрхийлж, цаашдын залуу тогооч нарыг хөгжүүлэх үйлсэд тань улам их амжилт хүсч, мянга мянган тогооч нарын өмнөөс гүн хүндэтгэл үзүүлж байна

Олон улсын тэмцээний медалийн тоог нэмсэн амжилтыг тодруулбал:

-Ганцаарчилсан төрөлд: /Farm to plate/

  1. А. Амартүвшин-Мөнгөн медаль
  2. У. Цолмонбаатар-Хүрэл медаль
  3. Б. Билгүүн-Хүрэл медаль
  4. Б. Дагвасүрэн-Хүрэл медаль
  5. Л. Чибаяр-Хүрэл медаль
  6. О. Цэнгүүн-Хүрэл медаль
  7. Д. Гэрэлсүрэн-Хүрэл медаль
  8. Х. Мөнхзул ганцаарчилсан төрөлд тусгай байр тус тус хүртлээ.

-Багийн төрөлд: /Two to tango/

  1. Б. Билгүүн, А. Амартүвшин- Хүрэл медаль
  2. У. Цолмонбаатар, Б. Дагвасүрэн-Хүрэл медаль
  3. Б. Бямбадорж, Б. Мөнх-Учрал-Хүрэл медаль

-Загас, далайн бүтээгдэхүүний төрөлд: /Ningbo seafood/

  1. Д. Гэрэлсүрэн-Хүрэл медаль

Халуун хоолны төрлөөр тогоочын курст шинээр элсэн суралцаж байгаа болон ресторан, зочид буудал, кафе, зөөврийн хоол үйлдвэрлэл зэрэг салбарт ажилладаг залуу тогооч нар оролцоход нээлттэй байдаг төрөл юм. Хүйтэн хоолны төрөл нь  Тэмцээнд 25 хүртлэх насны залуу тогооч нар оролцдог.

Тэмцээнд оролцогчид зориулалтын хувцасаар (өмд, цамц, малгай, улавч г.м.) жигдрэн оролцох  бөгөөд жинсэн хувцас болон гадны хувцастай оролцохыг хориглодог. Мөн тэмцээнд оролцогч нар нь өөрсдийн гарт дассан хутга, жор, орц, найрлага, таваг зэрэг өөрсдийн үзүүлэхийг хүссэн зүйлсээ авч оролцох боломжтой байдаг байна.

“Монгол тогооч” ХМХ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн