“ГАНГАН ХҮҮХЭН ХАВАР НАМАР УУ”

Энэтхэг орны хоолны соёл
11 сар 19, 2018
УСНЫ АЧ ХОЛБОГДОЛ
11 сар 19, 2018

“ГАНГАН ХҮҮХЭН ХАВАР НАМАР УУ”

Хүйтэн сэрүүний улирал наашилж буй эдгээр өдрүүдэд эрүүл мэнд, гоо сайхнаа анхаарах нь нэн чухал юм.

Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, үүнийгээ дагаад агаарын температурын өөрчлөлт мөн их байдаг. Хур тунадас бага, хуурай сэрүүн нөхцөл давамгай. Монголд 6 дугаар сараас 8 дугаар сарын дунд хүртэл богино хугацаанд хуурай зун үргэлжилдэг бол 12-оос бараг 4 дүгээр сар хүртэл ихээхэн хүйтэн, урт өвлийн улирал болдог. Манай орны хавар, намрын улирлын үргэлжлэх хугацаа жилээс жилд хэлбэлздэг байна. Энэхүү цаг уурын нөхцөлд тааруулан дулаан хувцаслах, бие бялдараа чийрэгжүүлэх, витамин амин дэмээр өөрийгөө цэнэглэх нь эрүүл мэнддээ оруулж буй томоохон хувь нэмэр болно гэдэгтэй санал нийлэх биз ээ.

“Өвөлд ганган хүн сайхан харагддаггүй, дулаан хувцасласан хүн сайхан харагддаг” гэж ахмадууд маань сургадаг. Үнэхээр дулаан сайхан хувцаслан, хоол цайгаа тохируулан хэрэглэж, хүйтэн сэрүүний улирлыг ажрахгүй давах нь хэн хүнд хэрэгтэй. Хүйтний улирал наашлах тусам хүн амын дунд ханиад томуу, томуу төст өвчин элбэгшиж, эмнэлгийн хаалга татах хүмүүсийн тоо олширдог. Бид өөсрдөө энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой шүү дээ.

Мөн охид бүсгүйчүүд маань даарч, жиндсэнээс болж цестит гэх өвчнийг өөртөө наачихдаг. Дулаахан хувцаслаад, өвчин эмгэггүйгээр энэ өвлийг өнөтэй давцгаая.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн