ЭРҮҮЛ МЭНД

2018 оны 01 дүгээр сарын 23-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ор бүхий эрүүл мэндийн байгууллагад мөрдөж хэрэгжүүлэхээр Хоол эмчилгээний удирдамжийг баталжээ. Тэгвэл тус удирдамжид өвчин, эмгэгийн улмаас хямарсан эрхтэн тогтолцоог нөхөн сэргээх, үйл ажиллагааг нь дэмжих, эмчилгээний бусад аргын үр дүнг сайжруулахад шимт бодисыг агуулсан, өвөрмөц технологиор бэлтгэсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хоолоор үйлчлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад даалгасан. Тус удирдамжид дурдсаны дагуу хоол нь эмчилгээ, үйлчилгээний нэг хэсэг болохыг заасан бөгөөд зарим тохиолдолд үндсэн эмчилгээний журмаар хэрэглэгдэнэ гэжээ.

Хоол эмчилгээний багт: Хоол эмчилгээний эмч/эмнэлзүйн хоол зүйч, Хоолны технологич, Тогооч нар ажиллана. Тэд үйлчлүүлэгчдийнхээ хооллолт, хоол тэжээлийн байдлыг үнэлж тохирсон хоол эмчилгээг төлөвлөх бөгөөд жишээлбэл үйлчлүүлэгчийн хооллох дадлыг асуулгын аргаар судлах, биеийн жингийн индексийг тооцож хоол тэжээлийн дутал, илүүдлийг илрүүлэх, шимт бодис, уураг, илчлэгийн хэрэгцээг тооцох зэрэг нарийн нягт ажлыг хийх ёстой болж байгаа юм.

Эл удирдамжид орсон зарим өвчний үеийн хоол, түүнд тавигдах шаардлага, хооллох дэглэмийг дараах хүснэгтээр орууллаа.

  1. Ходоод гэдэсний өвчний үеийн хоол
  Хоолны найрлага Хоолонд тавигдах шаардлага
1 Илчлэг Ходоод, гэдэсний хурц үрэвслийн үед болон өвчний сэдрэлтийн үед хоолны илчлэгийг 1900-2400 ккал-иос ихгүй байхаар тооцно 1. Ходооод гэдэсний салстыг хими, механик, халууны цочролоос бүрэн хамгаалж, ходоодны салстыг цочроож шүүс ихээр ялгаруулах бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.

2. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, ходоодны шүүсний хүчиллэг чанар ихэдсэн өвчтэй хүний хоолонд шарсан, хайрсан, дарсан, нөөшилсөн, давсалсан, утсан болон өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно.

3. Өвчний хурц болон сэдэрсэн үед нухаж, жижиглэн шингэн ба хагас шингэн төлөвтэй хоол өгнө.

Хэт халуун ба хэт хүйтэн хоолыг өгч болохгүй бөгөөд халуун хоолны температур 60-65 хэм, хүйтэн хоол 15-аас багагүй хэмд байна.

2 Уураг Физиологийн хэвийн хэмжээнд байхааар тооцно. Ходоод, улаан хоолой, 12 гэдэсний шархлаа өвчний цочмог үед  болон бусад эрхтэн системийн хямрал хавсарсан тохиолдолд өвчний явцаас хамааран уургийн хэрэгцээг тодорхой хувиар хязгаарлаж болно.
  Өөх тос Ходоод гэдэсний өвчний ялангуяа ходоодны шүүс ялгаруулалт багассан, ходоод, шингэн суулгах хурц үед өөх тосыг физиологийн нормын доод хэмжээнд байхаар тооцох ба биеийн байдал сайжрахад аажмаар нэмэгдүүлж хэвийн хэмжээнд хүргэнэ
3 Нүүрс ус Үйлчлүүлэгчийн биеийн жингийн кг тутамд 3,0г-аас багагүй, 4,5г-аас ихгүйгээр бодож тооцоно
4 Аминдэм B6, B2, A, C8 фосфор, төмөр зэрэг аминдэмүүдийн хоногийн хэрэгцээг 2 дахин ихэсгэж тооцох бөгөөд үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжрахад уг хэрэгцээг физиологийн хэвийн хэмжээнд хүртэл аажмаар бууруулна
5 Шингэн Хоногт 1,3 – 1,5 литр шингэн хэрэглэх
6 давс 3-5 г
7 Хооллох дэглэм/хоногт/ 2-3 цагийн зайтай, 5-6 удаа

 

  1. Артерийн даралт ихсэх өвчний үеийн хоол
  Хоолны найрлага Хоолонд тавигдах шаардлага
1 Илчлэг Хоногийн хоолны нийт илчлэгийг 1800-2000 ккад байхаар тохируулна.хэрэв үйлчлүүлэгч илүүдэлл жин, таргалалттай бол илчлэгийг бууруулсан хоолыг(Таргалалтын үеийн хоол эмчилгээ) төлөвлөнө Артерийн даралтыг бууруулах, хэвийн хэмжээнд барих, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг гамнах, бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг дэмжих, төв мэдрэлийн тогтолцооны цочролыг бууруулах үйлчилгээтэй хоол байна.

Амьтны гаралтай өөх тосыг хязгаарлана, хоногийн давсны хэрэглээг багасгаж, кофе, какао хэрэглэхийг хориглоно

Судасны  хатуурал, түүнээс үүдэлтэй өвчин, хүндрэлээс сэргийлэх зорилгоор нэг ба олон ханаагүй тосны хүчлээр баялаг тос(чацаргана, чидун,жимс, канолын тос)-ыг хэрэглэнэ.

Хоолны цэсэнд ногоо жимс, бүхэл үрийн үр тариан бүтээгдэхүүн, эслэгээр баялаг хүнсийг түлхүү оруулна

2 Уураг Үйлчилүүлэгчийн биеийн жингийн кг тутамд 1,2 – 1,4 г ногдохоор тогтооно
  Өөх тос Хоногийн хоолны найрлага дахь тосны хэмжээ нийт илчлэгийн 25 хувь(түүнээс бага), ханасан тосны хэрэглээг нийт илчлэгийн 10-аас доош хувь байхаар төлөвлөнө_ хоолны найрлага дахь транс тосны хэмжээг хамгийн доод түвшин(илчлэг 1 хувиас бага) хүртэл бууруулна
3 Нүүрс ус Нийт илчлэгийн 55-60 хувийг хангаж байхаар тооцоно. Нүүрс усны хэрэгцээний дийлэнх хэсгийг жимс, ногоо, бүхэл үрийн үр тариан бүтээгдэхүүн, буурцагт ургамал, тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүнээс авахаар тооцож хоолыг төлөвлөнө. Хоногийн хоолны найрлага дахь эслэг 30 г түүнээс дээш байна.
4 Аминдэм C, PP, B бүлгийн аминдэмийн агууламжийг нэмэгдүүлэх ба кали(4700 мг/хон), кальци(1250 мг/хон)-ийн зохистой хэрэглээг хангасан байна. Артерийн даралтыг бууруулахад шээс хөөх эмчилгээг өргөн ашигладаг тул залийн солилцоог тэнцвэртэй байлгах, алдагдлыг нөхөхөд онцгой анхаарна. Тослог багатай сүү, цагаан идээ, гүн ногоон навчит ногоог хоолонд хэрэглэж, зальцийн зохистой хэрэглээг хангана. Магни нь мэдрэлийн тогтолцооны цочролыг дарангуйлах, гилгэр булчингийн агшилтыг сулруулах замаар артерийн даралтыг бууруулах нөлөө үзүүлдэг. Иймд хоолны найрлага дахь магнийн давсны хэмжээг 700 – 1200 мг байхаар төлөвлөнө. Хоолны найрлага дахь натрийн хэмжээ 2000 мг-аас бага байна
5 Шингэн Хоногт хэрэглэх шингэний хэмжээг үйлчлүүлэгчийн биеийн жингийн 1 кг тутамд 20 мл-ээс багагүй, 25 мл-ээс ихгүй байхаар тооцно. Хоногт 1,5 – 2,0 литр шингэн хэрэглэхээр төлөвлөнө_ хэрэв бөөр, шээс ялгаруулах замын эрхтний эмгэг, цусны эргэлтийн дутмагшил хэвсарсан, хавагнах хам шинж илэрсэн тохиолдолд хоногт хэрэглэх шингэний хэмжээг 0,8 – 1,5 л хүртэл бууруулж болно.
6 давс Давс 5 г-аас бага
7 Хооллох дэглэм/хоногт/ Артерийн даралт ихсэх өвчний явц, эмнэлзүйн шинж, хавсарсан эмгэг зэргийг харгалзан хооллох дэглэмийг тогтооно. Бага хэмжээгээр, хоногт 4-5 удаа хооллох ба нэг удаад хэт их идэж, зүрх судасны тогтолцоонд ачаалал үүсгэхээс зайлсхийнэ.

 

  1. Амьсгалын замын цочмог халдварын үеийн хооллолт
  Хоолны найрлага Хоолонд тавигдах шаардлага
1 Илчлэг 1850 – 2400 ккал Бодисын солилцоог тэнцвэржүүлэх, дархлааг дэмжих, гэмтсэн, үрэвссэн эрхтнийг хамгаалах, үрэвслийг намдаах, хордлогоос сэргийлэх, өвчнийг архагшихаас сэргийлсэн үйлчилгээтэй хоол байна.

Хэт өтгөн цай, кофе, махны, загасны өтгөрүүлсэн шөл, соус зэргийн хэрэглээг хязгаарлаж, хориглоно.

Хүчилтөрөгчийн козтейлийг нэмэлтээр хэрэглэнэ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн% эслэг ихээр агуулсан жимс, ногоог түлхүү хэрэглэх ба амьсгал саадтай үед жимс, ногоог нухаш, чанамал хэлбэрээр бэлтгэж хэрэглэнэ.

2 Уураг 90 г буюу физиологийн нормын дээд хэмжээнд, биеийн байдлын хүнд, амьсгал саадтай үед парентерал, энтерал хооллолтыг сонгох ба уургийн хэмжээг 1,5 – 2 г/кг жинд тооцно
  Өөх тос 55 – 67 г ба хоногийн нийт өөх тосны хэрэгцээний 60 хувийг ургамлын гаралтай тос байхаар тооцно
3 Нүүрс ус 350 – 360 г буюу физиологийн нормын доод хэмжээнд байна
4 Аминдэм A, C болон В бүлгийн аминдэмийн хэрэгцээг нэмэгдүүлнэ. Бусад амихндэм, эрдсийн хэрэгцээ физиологийн хэвийн хэмжээнд байхаар тус тус тооцно
5 Шингэн Үйлчлүүлэгчийн биеийн жингийн кг тутамд 21 – 32 мл байхаар тооцно
6 давс 6 г
7 Хооллох дэглэм/хоногт/ 4 – 6 удаа бага хэмжээтэй, ойр ойрхон хоолоно
  1. Нойр булчирхайн өвчний үеийн хооллолт
  Хоолны найрлага Хоолонд тавигдах шаардлага
1 Илчлэг 25 – 35 ккал/кг байхаар тооцох ба нийт илчлэгийн 30 хувь нь өөх тосноос бүрдэнэ Нойр булчилрхай болон ходоод гэдсийг механик цочролоос хамгаалсан цөсний хүүдийн цочролыг багасгах үйлчилгээтэй хоол байна.

Шарсан, хайрсан, дарсан, нөөшилсөн, давсалсан, утсан, өнгө оруулсан, хүнсний нэмэлт нэмсэн болон өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн, хоолыг хориглого.

Эхний 1 – 3 хоногт хоол сойх үед нэг удаад 200 мл хэмжээтэйгээр 5-6 удаа шингэн уулгана. Мөн үйлчлүүлэшчийн биеийн байдал хүнд биш бол шүлтлэг рашааныг хийг нь гаргаж, халааж, 6 – 8 удаа 100 – 150 мл-ээр өгч болно

2 Уураг Өвчин хөнгөн дунд явцтай бол уургийг фикзиологийн хэвийн хэмжээнд, хүнд бол биеийн жингийн кг тутамд 1,2 – 1,5 г байхаар тооцно.
  Өөх тос Хоногийн хэрэгцээг тухайн үйлчлүүлэгчийн цусан дахь триглицерид(12 ммоль/л)-ийн хэмжээг харгалзан тооцох бөгөөд тухайн хүний биеийн жингийн 1 кг тутамд 2 г-аасхэтрүүлэргүй байхаар тооцно
3 Нүүрс ус Цусан дахь глюкозын хэмжээг үйлчлүүлэгчийн биеийн жингийн 1 кг тутамд 3,0 – 6,0 г байхаар тооцно.
4 Аминдэм
5 Шингэн Хоногт 1,5 – 2,0 литр шингэн хэрэглэнэ.
6 давс 3 г
7 Хооллох дэглэм/хоногт/ 6 – 8 удаа бага хэмжээтэйгаар хооллоно. Өвчний байдлаас хамаарч хоолыг эхний 1 -3 хоногт сойно.
1 сар 22, 2019

ХООЛ БОЛ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГ ХЭСЭГ

2018 оны 01 дүгээр сарын 23-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ор бүхий эрүүл мэндийн байгууллагад мөрдөж хэрэгжүүлэхээр Хоол эмчилгээний удирдамжийг баталжээ. Тэгвэл тус удирдамжид өвчин, эмгэгийн […]
1 сар 22, 2019

Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн

Цитрусын төрлийн жимс Зөвлөгөөг Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн албан ёсны цахим хуудсаас бэлтгэв Цитрусын төрлийн жимс нь аминдэм, эрдэс бодис болон эслэгээр баялаг бөгөөд дархлаадэмжих […]
1 сар 22, 2019

Хоол хүнсний шим тэжээл анхаарал татсан асуудал

Манай улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эх орондоо үйлдвэрлэж байсан органик хүнсний бүтээгдэхүүний тоо, төрөл, хэмжээ багасч, гадаадаас бэлнээр нийлүүлэх импортын бараа, бүтээгдэхүүний […]
11 сар 19, 2018

“ГАНГАН ХҮҮХЭН ХАВАР НАМАР УУ”

Хүйтэн сэрүүний улирал наашилж буй эдгээр өдрүүдэд эрүүл мэнд, гоо сайхнаа анхаарах нь нэн чухал юм. Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын […]