Uncategorized

Манай хүн амын 46 хувийг хүүхэд эзэлж байгаа нь тус орон хүн амын бүтцийн хувьд залуулжиж байгааг харуулдаг. Хүүхдийн хоол тэжээлийг бие физиологийн шаардлагад тохируулан хэрэглэх нь хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай гэж үздэг байна.

Насанд хүрэгчдийн хувьд хоол тэжээл нь эс, эдийн нөхөн төлжилтийг хангаж зарцуулсан энергийг нөхөх зориулалтай байдаг бол хүүхдэд дээр дурдсанаас гадна түүний хэвийн өсөлтийг хангах өвөрмөц үүргийг гүйцэтгэнэ. Иймээс хүүхдийн хоол тэжээлийг зөв тохируулах нь эцсийн эцэст тэдний бие бялдрын хэвийн өсөлт бойжилтыг хангаж эрүүл мэндийг хамгаалах гол хэрэгсэл болдог байна.

Хүнсний хэрэглээ хүний өдөр тутмын амин чухал хэрэглээ юм. Насанд хүрсэн хүмүүс хоногт наад зах нь 3-4 удаа хооллох шаардлагатай байдаг бол хүүхдийг насны байдлыг нь харгалзан үүнээс ч олон удаа хооллох хэрэгтэй болдог.

Хүүхдийн хоолыг зөв тохируулж, хооллож ундлахад эцэг, эх, төрөл төрөгсөд, асран хамгаалагчдын үүрэг чухал байна. Мөн тэд зохистой хооллолтыг хүүхэддээ багаас нь дадал хэвшил болгох талаар анхаарах нь зүйтэй.

Хоол тэжээлийн найрлагын тохироо, шимт бодис, эрдэс давс болон витамин илчлэгийн дутагдалд хүүхдийн бие махбодь насанд хүрэгчдийнхээс илүү мэдрэмтгий байдаг. Найрлагын хувьд тохиромж муутай, илчлэг багатай хоолыг удаан хугацаанд хэрэглэвэл хүүхдийн өсөлт, хөгжил удааширч биеийн эсэргүүцэл сулран аливаа өвчин эмгэгт хялбархан өртөдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.

Иймээс хүүхдийн хоол тэжээлийг зөв тохируулах нь зөвхөн тэдний өсөлт бойжилтыг хангах төдийгүй хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй.

Хоол тэжээлийн физиологийн нормыг шаардлагаар авч үзвэл

  • 1-3 насны хүүхдэд хоногт 54 г уураг, 50-54г өөх тос , 250г нүүрс ус , 1600 ккал илчлэг
  • 4-7 насны хүүхдэд хоногт 72 г уураг, 72г өөх тос , 252г нүүрс ус , 2000 ккал илчлэг
  • 8-11 насны хүүхдэд хоногт 80г уураг, 80г  өөх тос , 300г нүүрс ус , 2300 ккал илчлэг
  • 12-14 насны хүүхдэд хоногт 97 г уураг, 98г өөх трс , 362г нүүрс ус , 2800 ккал илчлэг тус тус шаарддаг байна.

Хүүхдийн хоолонд амьтан, ургамалын гаралтай хүнсний зүйлүүдийг зөв хослон, олон нэр төрлийн , хялбархан шинэлэг хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Сүү цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хүүхдийн хоол тэжээлд чухал байрыг эзлэх ёстой.

Сүү цагаан идээ нь хүүхдийн ясны хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг кальц, фосфороор баялаг байдаг бол хүнсний ногоо жимс төрөл бүрийн бодис витаминаар баялаг байхаас гадна хоол болобвсруулах эрхтэнүүдийн талааас онцын ачаалал шаардахгүйгээр боловсорч шингэх онцлогтой байдаг.

Хүүхдийн хоол тэжээлд дараах шаардлагыг тавина.

  1. Хүүхдийг тодорхой цагт дэглэмтэй хооллож сургах хэрэгтэй. Энэ нь зөвхөн хоолны шингэцийг сайжруулах төдийгүй хүүхдийг дэг журамтай цагийг нарийн баримталдаг болгон хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой
  2. Хүүхдийн хоолийг амт чанараас гадна өнгө үзэмж сайтай бэлтгэж өгөхөд эцэг эх, насанд хүрэгчид, хүүхдийн байгууллагын ажилтан нар цаг ямагт анхаарч байвал зохино. Энэ нь хооллох дур хүслийг нэмэгдүүлж хоолны шингэцийг сайжруулах, алжаал ядаргааг нь богино хугацааг арилгаж, сурлага хүмүүжлийнхээ ажилд зарцуулах цагаа үр бүтээлтэй ашиглах бололцоог нэмэгдүүлнэ гэж үздэг.
  3. Нэгэнт бэлтгэж өгсөн хоолыг тухайн цагт нь үлдэгдэл хаягдал гаргахгүйгээр идүүлж сургах хэрэгтэй. Энэ нь хүүхдэд бусдын хөдөлмөрийг хүндэтгэж арвич хямгач байдлыг эрхэмлэж сурахад чухал ач холбогдолтой юм.
  4. Хоол идэж байхдаа чимээ шуугиан гаргалгүй халбага сэрээгээ зөв барьж хооллох заншилд сургах Энэ нь хүүхдийг нийтийн дунд биеэ зөв авч явах хооллох соёлыг эзэмшихэд нь тусална.
  5. Хүүхдийн хооллох ширээг цэвэр үзэмжтэй засаж хооллохын өмнө гарыг заавал угаалгаж заншуулах хэрэгтэй.
  6. Хүүхдийг удаан хугацаагаар хоол ундгүй байлгах, хоол унд өгөхдөө уцаарлах зэрэг зохисгүй байдлыг насанд хүрэгчид гаргахгүй байх талаар онцгой анхаарах хэрэгтэй юм. Иймэрхүү зохисгүй байдал хүүхдийн хоол идэх дур хүслийг бууруулах төдийгүй хүмүүжилд нь муу нөлөө үзүүлнэ.

 

Бага насны хүүхдэд шаардагдах витамины

хоногийн хэрэглээ

Нас Витамины хэмжээ /мг-аар/
В1 В2 РР В6 С
1-1/ нас 0,8 1,1 9 0,9 35
1-1/ 2нас 0,9 1,2 10 1,0 40
3-4 нас 1,1 1,4 12 1,3 45
5-6 нас 1,2 1,6 13 1,4 50
7-10 нас 1,4 1,9 15 1,7 50
11-13 нас 1,7 2,3 19 2,0 60
14-17  хөвгүүд 1,9 2,5 21 2,2 80
14-17 охид 1,7 13 1,9 70
1 сар 22, 2019

Хүүхдийн хоололт

Манай хүн амын 46 хувийг хүүхэд эзэлж байгаа нь тус орон хүн амын бүтцийн хувьд залуулжиж байгааг харуулдаг. Хүүхдийн хоол тэжээлийг бие физиологийн шаардлагад тохируулан хэрэглэх […]
11 сар 19, 2018

УСНЫ АЧ ХОЛБОГДОЛ

Танд тустай агшин